“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасаж буйгаас “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт болоод нийслэлдбарьсан 70 ам метр хүртэл талбайтай орон сууцнуудыг иргэдэд түрээслүүлэхээр болсон. Энэ дагуу Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан 360 айлын орон сууц “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжсэн.

Нийслэлийн тухайд ХУД-ийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын 214 ширхэг 68 м.кв талбайтай гурван өрөө орон сууц,орон нутагт 146 айлын орон сууцыг тус тус түрээсэнд хамрагдаж байгаа юм. Үүний дагуу 2016 оны гуравдугаар сард түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг хийсэн бөгөөд энэ үед 2500 орчим иргэн материалаа бүрдүүлж өгснөөс 600 орчим иргэнийг сонгонтүрээсийн байранд хамруулсан байдаг. Харин үлдсэн 1900орчим иргэний материалодоогоор хүлээгдэж байгаа бөгөөд энэ сард “Буянт-Ухаа 2” хорооллын 200 гаруй байранд найман бүлэг тус бүрээр квотолж, хамруулах аж.

Харин ирэх дөрөвдүгээр сард шинээр бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах юм байна. Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жил хүчин төгөлдөр байх учир өнгөрсөн оны 3 дугаар сард бүртгүүлсэн иргэд энэ удаад мөн шинээр материалаа өгөх аж.

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

1. Залуу гэр бүл

2. Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн

3. Ахмад настан,

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,

5. Төрийн албан хаагч,

6. Өрх толгойлсон эцэг эх,

7. 18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,

8. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана.

“Төрийн түрээсийн орон сууц”төлбөрийн хувьд:

Түрээсийн төлбөрийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6.000/зургаан мянга/ төгрөг, орон нутагт 4.500/дөрвөн мянга таван зуу/ төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоов. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин