Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцэж байна

Яг одоо ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид сэжигтэн Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж байна. Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг саатуулаад 14 хоног өнгөрч буй юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн Б.Гарамгайбаатар хорих ангид өлсгөлөн зарласны улмаас эрүүл мэндийн байдал нь мууджээ. Улмаар нийслэлийн прокурорын газраас гаргасан хүсэлтийн дагуу Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болсон юм.

Өнөөдөр Н.Батбаярын хувьд сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа нь дуусч байгаа билээ. Нийслэлийн прокурорын газраас Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг сунгах хүсэлт гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин