Н.Батбаярыг батлан даалтад гаргалаа

Эдийн засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг АТГ-аас сэжигтнээр татан цагдан хорьж байсан ч өнөөдөр хорих хуулийн хугацаа дуусч, батлан даалтанд гаргах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн байна. Нийслэлийн прокурорын газраас Н.Батбаярыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэвч шүүхээс Н.Батбаярын биеийн байдлыг харгалзан үзэж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.

УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин