Энэ сард цас орж, хүчтэй салхи салхилах төлөвтэй байна


Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур төвийн нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Хэрлэн голуудын хөндийгөөр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудын хил залгаа нутаг, Галба, Өөш, Долоодын говиор дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна. Мөн сарын дунд үеэс говь, тал хээрийн нутгаар үе үе хүчтэй салхилах мэдээ гарсан.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ