Такси ямар өнгөтэй байх нь аюултайг тодруулжээ

Сингапур, америкийн болон хятадын эрдэмтэд таксины хамгийн аюултай өнгийг нэрлэжээ.Энэ тухай судалгааны материал “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Нэг мянган машин тутамд цэнхэр өнгийн машины осолдох магадлалшар өнгийн тээврийн хэрэгслийг бодвол 6,1 тохиолдлоор(буюу 9 хувиар)илүүбайдагбайна. Үүний шалтгаан нь цэнхэр өнгийн машин нь шар өнгийн машиныг бодвол харагдахдаа муу байдгийг эрдэмтэд дурджээ.
Шинжээчид Сингапурын таксины томоохон сүлжээний машины осолд орсон гурван жилийн сар тутмын баримтад дүн шингжилгээ хийснээр, ийм дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтдийн судалгаа ньзасварын зардал болон золгүй явдлын тоог цөөрүүлж, багасгах боломж олгож болох машиныөнгөний сонголт чухал болохыг харуулж байгааг тэд тэмдэглэсэнбайна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ