Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох уул

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан цил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийнМОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаарМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулдаг юм. Монголын эмэгтэйчүүдийнМОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил тутам“Эмэгтэйчүүдийн нүдээр” гэсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 12 дахь жилдээ уг чуулган боллоо.

Чуулганд оролцогчдын төлөөлөл жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өглөөний цайны уулзалт хийж, чуулганаас гарсан байр суурийг танилцуулан, санал бодлоо солилцдог уламжлалтогтсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ