Ким Чен Намын хүү Интернэтэд бичлэг тавьжээ

Ким Чен Намын хүү хэмээн таамаглаж буй хүн Өмнөд Солонгосын нэг байгууллагын сайтад бичлэг байршуулж, үүндээ эцгийнх нь амь насыг бүрэлгэснийг дурдаад, хоргодох эрх олгохыг хүсчээ.Нидерланд, АНУ, Хятад улс түүнд яаралтай туслахыг санал болгож, мөн ингэж туслах бодолтой байгаа өөр нэг улс нэрээ дурдахыг хүсээгүй байна.

“Намайг Ким Хан Соль гэдэг, би Умард Солонгосынх. Би Кимүүдийн гэр бүлийн гишүүн. Миний эцэг нэлээд хэдэн өдрийн өмнө алагдсан юм.Одоо би эх, эмэгтэй дүүгийнхээ хамт байгаа” гэж тэр залуугийн хэлснийг РИА Новости агентлаг иш татжээ. Тэр өөрийн хэлсний нотолгоо болгон, паспортаа харуулсан ч, зургийг нь хар дөрвөлжингөөр хаасан байна. Тухайлбал, байгууллагуудын нэрийг хэлж, эдгээрт талархал ирэхийлж байгаа бичлэгийн тэр хэсгийндууг даржээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид материалыг шалгаж байгаа аж.Хэрвээ бичлэгт гарсан залуу үнэхээр Ким Чен Намын хүү бол, энэ ньБНАСАУ-ын удирдагчийн ах алагдсан баримтыг гэр бүлийнх нь гишүүд анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрэг болно.

Гадаадад амьдарч байсан Ким Чен Намыг хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпур хотын нисэх буудалд байлдааны зориулалттай VX хийгээр хордуулж, амь насыг нь бүрэлгэсэн юм. Энэ хэргийг гардан үйлдсэн Индонез, Вьетнамын хоёр залуу эмэгтэйг л баривчлаад байгаа ч,тэдний цаана БНАСАУ-ын наад зах нь бас зургаан иргэн бий хэмээн Малайзын цагдаагийн байгууллага сэжиглэж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ