Амиа алдсан охинтой хамт хоёр найз нь явж байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 15 дугаар хорооллын 6 дугаар байрны орчим хичээлээ тараад гэрийн зүг явж байсан наймдугаар ангийн охиныг машинаараа дайрч амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. “Тоёота Эпсү” загварын автомашины жолоочБ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүйүедээ жолоо барьснаас энэ ослыг гаргасан байна.

Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Отгонтамир“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан Б нь хайс даван далан луу орж явган явж байсан гурван охины нэгийг байшинтай хавсарч мөргөсөн ноцтой хэрэг гарлаа. Дайрсан этгээдийг саатуулсан, одоогоор мөрдөн байцаалтынхаа шатанд явж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ