АГААРЫН ЧАНАР: Ургах наран орчимд агаар хамгийн ЦЭВЭР


Нийслэлийн агаарын чанарын 08:00 цагийн цагийн мэдээгээр МҮОНРТ орчимд агаарын бохирдлын индекс хамгийн өндөр буюу 339-тэй байна.
Харин Толгойт, Баянхошуу, Нисэх, Амгалан, Баруун дөрвөн зам орчимд бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Мөн өнөө өглөөний байдлаар Мишээл экспо болон Монгол газар орчимд агаарын чанарын индекс хэвийн гэсэн тооцоололтой гарсан байна.
Агаарын чанарын түвшин 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын ЭРҮҮЛ МЭНДЭД сөрөг нөлөөлөл илэрнэ гэжээ.
Индекс 251-400 байвал дунд зэргийн бохирдолтой үед нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Индекс 101-250-тай буюу агаар бага зэргийн бохирдолтой бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ