Т.Цогт, Г.Маралмаа хоёрыг шүүх хурлын тов гарчээ

Дөрвөн настай охиныхоо амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаад байсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын хэрэг өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдсэн билээ. Шүүхээс Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин охины төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Гэвч өнгөрсөн сард охины төрсөн эцэг Т.Цогтыг уг хэрэгтэй холбоотой шинэ баримт гарч ирсэн тул саатуулсан билээ. Тодруулбал, хорих ялаа эдэлж буй Г.Маралмаа Т.Цогтын эсрэг гомдол гаргасанаар энэ хэрэг дахин олны анхаарлын төвд ороод байна. УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт олдсон хэмээн дахин сэргээж, нягталж шалгахаар болсон тухай бид мэдээлж байсан.
Тэгвэл уг шүүх хурал энэ сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов нь гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ