С.Баярыг эсэргүүцэж Лондонд жагсжээ

Мартаар буюу энэ сарын 8-ны өдөр хэд хэдэн жагсаал зохион байгуулагдсны нэг нь МЗХ “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал.Тэд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилгоор гуравдахь жилдээ жагссан бол нийслэлийн төв талбайд хэсэг эмэгтэйчүүд хагас нүцгэн зогсч эсэргүүцлээ илэрхийлсэн Монголд өмнө болж байгаагүй үзэгдэл байлаа. “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэхчлэн уриа барин зогссонбайсан юм. Тэгвэл монгол эмэгтэйчүүдийн тэмцэл Английн Лондон хотноо ч мөн өрнөжээ. Монголын хоёр эмэгтэй Англи Улсад элчин сайдаар ажиллаж буй С.Баярыг эсэргүүцэж, Монгол Улсын ЭСЯ-ны өмнө тайван жагсаал хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ