Трампын зөвлөх: Ардчиллыг тулгах нь АНУ-ын эрх ашигт нийцэхгүй

Өрнөдийн маягийн ардчиллыг дэлхий нийтэд тулгах гэсэн оролдлого гарцаагүй дампуурах тавилантай бөгөөд АНУ-ын эрх ашигт нийцэхгүй гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын орлогч Майкл Антон мэдэгдсэнийг хэвлэлд уламжилжээ.

Тэр “American Affairs” гэдэг шинэ сэтгүүлийн анхны дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээАНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжлэгчид түүний засаглалыг “олон улсын либерал дэг журмын хувьд аюул” хэмээн үзэж байна гэж дурджээ.

"Ардчилал нь хаа хамаагүй газарт ургахгүй эмзэг цэцэг" гэж зөвлөх тэмдэглэсэн байна.

“Ардчилал бараг лавтай дампуурах тэр газарт түүнийг хүчээр тогтоохыг орролдох нь утгагүй. Харинингэх ньхор уршигтай, учир нь илэрхий дампууралбидний нэр хүндийг муутгаж байна” гэж тэр тайлбарлажээ.

“Америкийн гадаад бодлогын чиг хандлагыг өөрчлөх ньардчиллын институтээсбүрэн татгалзахыг шаардахгүй, гэхдээухаалаг шинэтгэл хийхэдч саад болохгүй” гэж Антон онцлон тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин