"G-time" сүлжээний шалгалтын явцыг мэдээлнэ

Казахстан улсын Засгийн газрыг нэрийг барьж, Монгол Улсын иргэдийг “G-time” сүлжээнд элсүүлэн, залилж байсан этгээдийг цагдаа нар баривчилсан билээ.
Тодруулбал, “G-time” сүлжээний захирал Ж.Марат гэгчийг өнгөрсөн сарын 12-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээрээс баривчилж, Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, санхүүгийн пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Цагдаагийн байгууллагаас "G-time" сүлжээний бизнесийн хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ.
Дашрамд дурдахад, Ж.Маратыг баривчлах үед түүний дансанд зургаан тэрбум төгрөг байсан гэх мэдээлэл бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ