АН-ынхан ОУВС-гийн төлөөлөлтэй уулзаж байна

УИХ дахь АН-ын бүлгээс Сангийн яаманд өнгөрсөн сард хандан ямар шалтгааны улмаас ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн ч хариу ирэлгүй өдийг хүрсэн байна. Тиймээс тус бүлгээс ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газарт хандаж, уг асуудлаар мэдээлэл авахыг хүсчээ.

Яг одоо Төрийн ордонд уг хүсэлтийн дагуу ОУВС-гийн төлөөлөгчид УИХ-ын АН-ын бүлгийн зарим гишүүдтэй уулзаж байгаааж. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарын гишүүд оролцож буй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин