ЗЦА: Зам тээврийн осол гаргасан жолоочийг эрэн сурвалжилж байна


Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо буюу Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгийн зүүн талд байрлах "Хүннү" зочид буудлын урд замд өнгөрсөн сарын 15-ны өдөр зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, тус замын зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явж байсан марк, улсын дугаар нь тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс болж, нэгдүгээр эгнээнд явж байсан “T.Pruis” маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж, амиа алдсан байна.
Тус хэрэг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23:15 цагийн үед гарсан бөгөөд одоог хүртэл тухайн жолоочийг эрэн сурвалжилж байгаа тухай Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд, тус зам тээврийн осол, хэргийн талаар үзсэн харсан болон бичлэг дээрх автомашин, жолоочийн талаарх мэдээ, мэдээллийг 99020702, 93023000 дугаарын утаснуудад хүлээн авч байна. Мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ