С.Зориг агсны давж заалдах шатны шүүх болно

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт 24-25 жилийн хорих ял оноосон юм.Хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тэгвэл түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон байна. Тодруулбал, С.Зориг агсны давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ