Хар тамхины хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг шүүнэ

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ.

Тодруулбал, тэдний гомдлыг ирэх мягмар гаригийн 09.00 цагт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх юм байна.

Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын таван хүнийг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган шүүсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин