Үндсэн хуулийн цэцийн шүүх Ерөнхийлөгч Пакг Гын Хе-г огцруулах шийдвэр гаргажээ

Өмнөд Солонгос улсын Үндсэн хүүлийн цэцийн шүүх хэдхэн минутийн өмнө буюу өнөөдөр тус улсын цагаар 11.00 цагт Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцруулах эсэх тухай эцсийн шийдвэрийг гаргажээ.

Үндсэн хүүлийн цэцийн шүүхийн бүрэлдэхүүн найман шүүгчтэй ба тэд "Ерөнхийлөгч Пак Гын Хе-г авилгалын хэрэг үйлдсэнтэй холбогдуулан түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах эсэх нь Үндсэн хуулийг зөрчсөн үү" гэсэн асуултад нууцаар санал өгсөн байна.

Санал хураалтад оролцсон найман гишүүн бүгд "Ерөнхийлөгч Пак Гын Хе нь авилгалын хэрэгт холбогдсон тул түүнийг огцруулах нь Үндсэн хуулийг зөрчөөгүй болно" гэж 100 хувийн санал нэгджээ.

Өөрөөр хэлбэл цэцийн гишүүд Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө санал өгсөн гэсэн үг юм.

Ингэснээр Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь хуулийн дагуу Ерөнхийлөгчийн албан тушаалаас шууд огцорч байгаа бөгөөд тус улсын цагдаагийн газраас түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж, зохих ялыг төлөвлөх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин