Оросын хоёр иргэн хил зөрчжээ

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг суманд байрлах Монгол улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0286 дугаар ангийн хилчид хилийн зөрчил илрүүллээ.
Тус ангийн .... дугаар заставын байнгын хилийн харуулаас 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын хилд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Б.Анхбаяр ахлагчтай, дэд ахлагч Г.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй сэргийлэх манаа хилийн....дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын 2 иргэн улсын хил зөрчин, хилийн шугамаас дотогш 100 орчим метрт самар түүж байсныг илрүүлэн саатуулж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн байна.
Хил зөрчигчид нь ОХУ-ын Буриад улсын Закаменск районы Холтосон тосгоны харъяат Боркен Александр Алексеевич /эрэгтэй 23 настай/, Петренко Николай Игоревич /эрэгтэй 40 настай/ нар болох нь тогтоогдсон бөгөөд “Самар түүх зорилгоор явж байгаад улсын хил зөрчсөн” гэж мэдүүлжээ.
Дээрх 2 иргэнийг хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалтаар ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ