Д.Баттулга нийслэлийн намын даргад өрсөлдөнө


АН шинэчлэгдэх үйл явц өрнөж буйтай холбогдуулан намын бүх шатанд сонгууль явуулахаар болсон. Сонгууль ирэх сарын 6-нд болох юм. Тиймээс эдгээр сонгуульдөрсөлдөх сонирхолтой АН-ын гишүүд намынхаа дансанд дэнчингийн мөнгөө байршуулж эхэлжээ.
НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн байна. Тэрээр өнөөдөр морин цагт АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгэлээ хийлгэжээ.
Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс энэ сарын 16-ны дотор бүртгүүлэх бөгөөд сонгууль ирэх сарын 6-нд болох аж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ