ЗЦА: Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн жолоочийг торгож, гэрчилгээг хураана

Өнөөдрөөс эхлэн заагдсан хугацаандаа татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон талаар нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Авто зам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр хураамж авах талаар зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан билээ. Өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг мэдээлсэн хийсэн юм. Хуульд зааснаар 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 дүгээр сард, 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар сард багтаан албан татвараа төлөх ёстой. 1, 2 дугаар сард татвараа төлвөл зохих нийт 170 мянга 260 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаагаас 77 мянга 533 буюу 41,6 хувь нь татвараа төлжээ.
1, 2 дугаар сард татвараа төлвөл зохих нийт 170 мянга 260 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаагаас 77 мянга 533 буюу 41,6 хувь нь татвараа төлжээ.
Нийслэлийн Татварын газрын Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.Очирсүрэн “Нэгдүгээр сард татвараа төлөх ёстой буюу 1, 6-аар төгссөн улсын дугаартай 80 мянга 382 тээврийн хэрэгсэл байгаагаас 36 мянга 636 тээврийн хэрэгсэл буюу 45 хувь нь хамрагдсан. Харин 2, 7-оор төгссөн улсын дугаартай 89 мянга 878 тээврийн хэрэгслээс 34 мянга 370 тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт АТБӨЯХАТ-аас 5 тэрбум 250 сая төгрөг, Авто зам ашигласны төлбөрөөс 2 тэрбум 451 сая төгрөг төвлөрүүлээд байна. 2017 оны 1, 2 дугаар сард албан татвараа төлөх ёстой 80 мянга гаруй тээврийн хэрэгсэл одоогоор татвараа төлөлгүй замын хөдөлгөөнд оролцож байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ