Бага насны хоёр хүүхэд орцонд газ үнэрлэж байгаад баригджээ

Энэ сарын 9-ны өдөр Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцанд бага насны хоёр хүүхэд газ үнэрлэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар байрны нэгдүгээр орцонд хоёр хүүхэд газ үнэртээд байна гэсэн мэдээллийг иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Тус дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход Сүхбаатар дүүргийн 13 хороонд суух 12 настай эрэгтэй О,8 настай эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэртэж, мансуурсан байдалтай байсныг илрүүлжээ. Одоогийн байдлаар энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ