Өнөөдөр Хурц арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит бөхийн барилдаан болно

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно.

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. Тэрээр 1961 онд Монголын Бүх ард түмний анхдугаар спартакиадын 28 бөхийн тойргийн барилдаанд 24 давж, улсын заан цол хүртэж, 1969 онд 8 давж түрүүлэн улсын арслан, 1978 онд 5 давж шөвгөрсөн юм. Тус барилдааны наймын даваанд үлдсэн шөвгийн дөрвөн бөхөөс Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар удаан барилдсан тул тэднийг хасч, дархан аварга Д.Дамдинг даваад байсан Г.Дэмүүлийг түрүүлсэнд тооцож байсан удаатай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин