Төрийн далбааны тэмдгийг буруу харуулаад зүүчихсэн байжээ

Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэнд зориулж Цагаан ордонд өдөр тутмын мэдээлэл хийжээ.Түүний пиджакны энгэр дэх буруу харсан төрийн далбааны тэмдгийг сэтгүүлчид анзаарсан байна. Төрийн тэргүүний хэвлэлийн албаны удирдагч тэмдгийг буруу харуулаад зүүчихсэн байсныг хэвлэлд мэдээлжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсерсэтгүүлчдэд зориулж тогтмол мэдээлэл хийх үеэрээ энд ирсэн сэтгүүлчид, үзэгчдийг гайхшруулсан байна. Түүний пиджакны энгэрт америкийн төрийн далбааны тэмдэг буруу харчихсан байсныг тэд анзаарчээ.
Арга хэмжээ эхэлсний дараахан тэнд байсан сэтгүүлчдийн нэг нь түүнд үүнийг хэлснээр Цагаан ордны албан ёсны төлөөлөгч тэмдгийг засчзүүсэн байна.
“Долоо хоног дуусахад хоёр өдөр үлдээд байна” хэмээн тэр хошигножээ.
Спайсер тэмдгийг зөв харуулж зүүсэн хэдий ч, америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээний хэрэглэгчид энэ нь яаж байгаа юм бол хэмээн асууж амжсан бөгөөд албан ёсны төлөөлөгч “House of Cards” цуврал киног сонирходогоо харуулав бололтой хэмээн таамагласан байна.Энэ киноны нэг лого ньбуруу харсан АНУ-ын төрийн далбаа байдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ