Сүсэгтнүүдэд зориулж үнэ төлбөргүй ном айлдана

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам нар Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй засал, ном айлдах юм.
Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр цагаас хойш эл өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтжээ.
Энэхүү уламжлалын дагуу МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн хансүр, Соёлын гавъяат зүтгэлтэн, гавж Ё.Амгалан өнөөдөр хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн насны авшиг хайрлах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ