Тээвэрлэлтэд явдаг гурван жолооч хордлогын улмаас нас баржээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлтэд явдаг жолооч нар амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрлэгч Хятадын Вэнсэй компаний гүйцэтгэгч “Монфорт” компанийн зургаан жолооч Таван толгойгоос 90 км-т орших цайны газраас хоол идэж, архи ууж гараад Цагаан хад хүрэх замдаа гурав нь нас барсан байна. Хоёр залуугийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд яаралтай эмнэлэгт хүргэжээ.
Одоогоор мэргэжлийн хяналт болон цагдаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, ажиллаж байгаа бөгөөдхоол, архины хавсарсан хордлого гэсэн оношийг гаргаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ