Монгол цуйван японы сургуулийн өдрийн хоолны цэсэнд багтжээ

Японы Изунокуни хотын хоёр ч бага сургуулийн удирдлага сурагчдынхаа өдрийн хоолны цэсэнд Монгол хоол нэмсэн тухай орон нутгийн izu-np.co.jp сайтад мэдээлжээ. Тус хотын захиргааны мэргэжилтэн, хатагтай Хадбаатарын Саруултуяа сурагчдын хоолны нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд Японы хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн Монгол цуйван, төмсний нухашийг санал болгосон байна. Цуйванг амталсан сурагчид Монгол хоолыг ер бусын, амттай юм хэмээн үнэлжээ. Төмсний нухаш дагалдсан Монгол цуйванг 7 хоногт 1 удаа сурагчдад өгөхөөр сургуулийн хоолны цэсэнд оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ