1945 оноос хойшхи хүмүүнлэгийн хамгийн томхон хямрал

Африкийн дөрвөн орон – Өмнөд Судан, Йемен, Нигери, Сомали дахь хүмүүнлэгийн хямралДэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи үеийн хамгийн томоохон нь болж байна.НҮБ-ынерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Стивен О’Брайентус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр ингэж мэдэгджээ.
«…бид НҮБ байгуулагдсан үеэс хойш хүмүүнлэгийн томоохон хямралтай тулгарлаа. Одоо энэ дөрвөн орны 20 сая гаруй хүнд өлсгөлөн нүүрлэж байна.Дэлхий нийтийн хэмжээнд уялдуулан зохицуулсан хамтынхүч чармайлт тавихгүй бол,хүмүүс өлсгөлөнгөөр үхэж, бусад олон хүн зовж зүдэрч, элдэв өвчнөөр нас барна” гэж тэр мэдэгдсэн байна.
Хэрвээ дэлхийн хамтын нийгэмлэг арга хэмжээ авахгүй бол,олон арван сая хүн өлсгөлөнгөөр үхэж, хүмүүнлэгийн сүйрэл дүрвэгсдийн шинэ давалгаа үүсгэнэ. Үүнээс болоод дэлхийд тогтворгүй байдлын олон шинэ шинэ голомт үүснэ гэж О’Брайен хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ