Хотын төвд саруул захад гал гарлаа

Сүхбаатар дүүрэг байрлах Саруул захад гал гарчээ. Урьд шөнө буюу бямбаас ням гарагт шилжих шөнө гал гарсан бөгөөд нийслэлийн Онцгой байдлын шуурхай албаны гал сөнөөгчид галыг цаг алдалгүй унтраасан байна. Гал тус захын хоёрдугаар давхарт гарч, гэрахуй, бичиг хэрэг зарж байсан лангуунууд өртжээ. Одоогоор шалтгаан, хохирлыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байна.
“Саруул” захад 2013 оны тавдугаар сард гал гарч их хэмжээний хохирол учирсан ч хоёр тэрбум төгрөгийн засвар хийж, шинэчилснийг “Монгол глобал” компанийн удирдлагууд мэдэгдэж байсан юм. Тухайн үед 100 гаруй хүн түрээслэн ажиллаж байсан “Саруул” захыг “Саруул маркет” болгон өргөтгөж, ажлын байрыг дахин 100 хүнээр нэмж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ