Таны ордны ямар чанар амьдралыг чинь сүйтгэж чадна гээч…

Хонь
(III/21-IV/19)
Таны ордны сөрөг шинж бол амьдралыг сөрөг талаас нь хардаг, өөртөө бууж өгөх боломж олгодогт байна. Таны төрмөл гэнэт дүрэлзэн асдаг уур бухимдал, зөрүүд зан маш олон асуудал дагуулдгийг та мэднэ. Хүмүүсийн хэзээ ч хүсч мөрөөдөхөөргүй тийм гутранги ертөнцийг та заримдаа өөрөө ч мэдэлгүй бүтээдэг.
Үхэр
(IV/20-V/21)
Та огтоосоо ч сэтгэл хангалуун байж чаддаггүй байдал бол таны ордны сөрөг шинж чанар юм. Та амьдралынхаа бүх зүйлийг, тэр бүү хэл бүх хүнийг хяналтандаа байлгахыг хүсдэг, тэгэх ёстой ч гэж танд санагддаг. Байдал таны бодсоноос эсрэгээр эргэхэд та зүг чигээ алдчихдаг. Тиймээс таны нэн түрүүнд ойлгох ёстой чухал зүйл бол та бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж хичээдгээ болих ёстой. Та битгий хэл дэлхийн хамгийн суут хүн, хамгийн баян тансаг хүн ч бүхнийг хяналтандаа байлгаж, удирдаж чадахгүй шүү дээ. Бас амьдрал санаандгүй зүйлсээр дүүрэн гэдгийг байнга санаж яваарай. Санаанд ороогүй зүйлс зам дээр гараад ирэхэд хямарч сандардгаа яг одооноос болих хэрэгтэй.
Ихэр
(V/21-VI/21)
Таны ордны сөрөг шинж чанар бол хэтэрхий нэг хэвийн, тогтвортой байдал. Та хайр сэтгэлд ч нэгэн хэвийн, хэтэрхий уйтгартай л ханддаг. Учир нь та чухам юу хүсч буйгаа итгэлтэйгээ мэддэггүй. Та өөрчлөлтөөс айдаг. Та карьер хөөхийг нэг их хүсдэггүй. Учир нь та шинэ зүйл аз жаргал авчрахгүй гэж итгэдэг.
Ийм л болохоор та бусдыг гомдоож, өөрөө ч гомдоллодог. Яагаад гэвэл та шийдэмгий бус байдлаараа өөртөө хайртай, сайн хүмүүсээ өөрөөсөө түлхэж, таны төлөө гэсэн гэсэн жинхэнэ зүрх сэтгэлийг манан дунд орхидог.
Хэн нэгэн, хэзээ нэгэн цагт таны амьдралд орж ирэхэд та өөрөө ч мэдэлгүй хүсч буй бүхнээ арчаад хэдийнэ хаячихсан байдаг. Иймд та хайртай, дотны хүмүүсээ амьдралаасаа бүү хөөж гарга. Тэдний гарыг тавихаасаа өмнө хувь заяаны үр дагаврыг дахин нэг бод. Та хайртай хүмүүсээ шийдэмгий бус байдлаасаа болж алдсанаар төсөөлснөөсөө ч илүү хэцүү байдалд орох болно.
Мэлхий
(VI/22-VII/22)
Таны ордны сөрөг шинж чанар бол та бусдын өмнөөс өөрийгөө зольдогт байна. Та бусдыг өөрийнхөө дээгүүрт тавьж, тэдний өмнөөс өөрийгөө алддаг. Та хэн нэгэн сайн хүнтэй учирлаа гэж бодох үедээ түүнийг өөрөөсөө дээгүүрт тавьж, байх ёстой хэм хэмжээнээс хэтрүүлж хайрладаг. Энэ бол хайр дурлалд алдах хангалттай шалтгаан мөн. Иймд өөрөө өөрийгөө алдахаас хамгаалж, өөрийгөө хайрлаж сур.
Арслан
(VII/23-VIII/22)
Таны ордны сөрөг шинж чанар бол өөрийгөө хаалттай байлгаж, сэтгэл хөдлөлөө нуудаг явдал. Энэ байдлаасаа болж та амьдралдаа сул дорой нэгэн болж хувирдаг.
Та бол дур булаам сайхан дүр төрхтэй, биедээ арчаатай гайхалтай гадна дүртэй хүн. Хэн нэгэн амьдралд чинь орж ирэхэд та түүнд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хангалттай илэрхийлж чаддаггүй. Ингээд л өөрийгөө дэлгэж, ярьж чадаагүйн улмаас та ганцаардлыг мэдэрдэг. Сэтгэл хөдлөл таныг сул дорой, арчаагүй нэгэн гэж хэзээ ч харагдуулахгүй. Энэ бол амьдралын амт шүү дээ.
Охин
(VIII/23-IX/22)
Таны ордны сөрөг шинж чанар бол та өөртөө хэтэрхий хатуу ханддагт байна.
Та бусдыг үргэлж өөрөөсөө дээгүүрт тавьж, өөрийгөө чухал нэгэнд тооцдоггүй. Та бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж, аз жаргалыг мэдрүүлдэг ч өөртөө тэр бүхнийг зориулахыг хүсдэггүй. Та юу ч болоогүй байхад өөрийнхөө хийж бүтээсэн өрнүүн их бүтээлийг үл тоон өөрийгөө шүүмжилж, голохоо л тэргүүнд тавьдаг. Ийм тохиолдолд таны хамгийн том дайсан бол та өөрөө болж хувирдаг. Тиймээс өөрийгөө байх ёстой хэмжээнд нь үнэлж, хайрлаж сур.
Жинлүүр
(IX/23-X/22)
Таны ордны сөрөг шинж бол бусдад хэтэрхий тайван хандаж, өөрөө өөртөө юу хэрэгтэй, юу хүсч буйгаа огтхон ч боддоггүйд оршино.
Та бол бүх хүний хайрыг татаж, анхаарлын төвд байдаг, хайр энэрлээр баялаг тийм л гайхалтай хүн. Та энэ үед сэтгэл хөдлөлөө барьж, амиа хичээхгүйг урьтал болгодог. Гэвч таны биеэ барьж, бусдад сайхан хандаж байгаатай зэрэгцээд өөрийн тань ертөнц бохир заваанаар дүүрч буйг анзаардаггүй. Үүнээсээ болж та заримдаа хамгийн хайртай хүнээ хүсээгүй зүйлээрээ өвтгөж, шаналгадаг. Яагаад гэвэл хэт биеэ барьж, бусдын сайн сайхны төлөө явсаар та хүчгүйдэж, нэг л өдөр ингээд л дэлбэрчихдэг.
Хилэнц
(X/23-XI/22)
Таны ордны сөрөг чанар бол хайр дурлалыг үл ойшоон, ганцаараа байхыг илүү дээрд үздэг явдал юм.
Таны хувьд ганцаардал бол бүх зүйл. Та маш зөрүүд, хүмүүс амархан уучилдаггүй. Та бусдад тийм ч амархан хайр сэтгэлээ өгдөггүй ч хэн нэгэнд дурлавал чин зүрхнээсээ хайрлаж чаддаг. Гэвч таны маш том алдаа бол бага зэрэг аминчхан чанар юм. Үүнээсээ болоод та хүмүүсийг заримдаа гомдоодог.
Нум
(XI/23-XII/21)
Таны ордны сөрөг чанар бол айдас. Та бүтэлгүйтэхээс маш их айдаг. Тийм болохоор та зүгээр л мөс шиг хөдөлгөөнгүй нэг газартаа байхыг илүүд үздэг.
Танд маш олон гайхалтай санаа төрдөг ч та айдсаасаа болоод тэр бүгдийг салхинд хийсгэчихдэг. Та бүх зүйлд анхаарлаа хандуулж чаддагүй учир айдсаа ялан дийлэхээс зүрхшээдэг. Иймд айхаа болиод бүхнийг хариуцлагатайгаар урагшлуул.
Матар
(XII/22-I/20)
Таны ордны сөрөг чанар бол бусадтай үргэлж тэмцэлддэг байдал. Та аз жаргалыг мэдрэхийн оронд өөрийгөө бусадтай харьцуулж, бусадтай тэмцэлдэж, өөртөө дарамт үүсгээд байдагт л байна.
Та бол өөртөө үл итгэгч, аливаад бага төвлөрдөг нэгэн. Та нэг зүйлээс үргэлж нөгөөд шилжиж, нэг газартаа тогтдоггүй, зорилгоо үргэлж өөрчилдөг. Иймд нэг зүйлдээ тогтвортой тууштай тэмцэж, түүнийхээ төлөө шаргуу зүтгэх чанарт суралцах хэрэгтэй.
Бумба
(I/21-II/18)
Та өнгөрснөөсөө салж чаддаггүй.
Та бүхнийг өөрийнхөө хяналтанд байлгахыг хүсдэг байдлаасаа болж өөрийгөө өөрийнхөө хамгийн том дайсан болгож мэдэх юм. Та өнгөрсөнд үлдээсэн дурсамжаасаа болоод өөрийгөө уучилж чаддаггүй, улмаар тийм ч чухал биш зүйлээр өөрийнхөө ирээдүйг хянаж, удирдахыг хичээдэг.
Та хамгийн сайн хүмүүсийг ч өөрөөсөө түлхэж чаддаг. Учир нь та ганцаараа байхыг илүүд үздэг бөгөөд муу дурсамж тээхийг хүсдэггүй. Энэ зангаа яг одоо засч, өөрийгөө уучилж, ирээдүйг хайрлаж сур.
Загас
(II/19-III/20)
Таны ордны сөрөг чанар бол буруу хүмүүсийг сонгодог явдал.
Та буруу хүмүүсийг сонгож нөхөрлөдөг. Гэрэл гэгээг амьдралд чинь авчрах сайн сайхан хүмүүс таныг хүрээлж байсан ч та муу хүмүүст л соронз мэт татагддаг. Ингээд л буруу хүмүүсийн үйлийн үр таныг буруу замд хөтөлж, шаналал зовлонг авчирдаг. Та цаг үргэлж өөрийгөө шаналгаж байдаг бөгөөд учир нь та зовлон шаналлыг сонгосон шүү дээ. Иймээс буруу хүмүүсээс зугатаж гэрэл гэгээд дурла.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ