MNTM: Б.Цэрэндолгор супер ялагчаар шалгарлаа

Хоёр сарын турш үзэгчдийг байлдан дагуулж, талцуулж чадсан "Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлгийн финалын шатны дугаарүзэгчдийн хүртээл болж ялагчаа тодрууллаа. Сүүлийн шатны сорил болон үндсэн зураг авалтад өгсөн шүүгчдийн оноо, үзэгчдийн саналын нийлбэрээр Б.Цэрэндолгор 67 оноогоор цор ганц, супер ялагч болж чадлаа. ХаринЮ.Балжидмаа 48 оноо, Т.Номин-Эрдэнэ нар 39 оноогоор удаалжээ.
Супер ялагч 20 сая төгрөгний мөнгөн шагнал, загварын нийслэл Парис хотоор аялан, Сингапурын “Look models” агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулан ажиллах юм. Б.Цэрэндолгорын хувьд гурван шүүгчээс хамгийн өндөр оноог авч чадсан бол, үзэгчдийн саналаар хамгийн өндөр оноог Ю.Балжидмаа авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ