С.Зоригийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно.

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Улмаар Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарыг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр С.Зоригийг хөнөөсөн гэж 24-25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ шүүх хурал таван өдрийн турш хаалттай хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг.
Хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсэн. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлоод байгаа юм. Тодруулбал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ