Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлжээ

2017 оны 03 дугаар сарын 11, 12-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 497 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 353 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, онхолдсон 1, мөргөлдсөн 11, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртжээ.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 88 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээсурьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал, СБД-ийн нутаг “Сансар-32” дэлгүүрийн баруун замд T.Pruis маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 40 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн БГД-ийн нутаг “Од” кинотеатрын зүүн замд амины H.Verna маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 26 настай Э нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин