Малчдад НҮБ-ын тусламжийг хүргэх цуваа хөдөллөө


Монгол Улсын засгийн газрын зүгээс 2016-2017 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтийг олон улсын байгууллагуудад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүргүүлсэн билээ.Энэ дагуу Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагууд манай улсын өвөлжилт хүндэрсэн аймгуудад эд материал болон санхүүгийн тусламж үзүүлсээр байгаа юм.
Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн 36 сумын 3.500 малчин өрхөд нийт 700 мянган ам.долларын өртөг бүхий малын сувиллын багцын тусламж үзүүлэхээр болсон. Уг тусламжийг аймгууд руу явуулах арга хэмжээ өнөөдөр болж, Улсын нөөцийн гуравдугаар объект дээрээс баруун аймгууд руу тусламжийн цуваа хөдөллөө.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өгч буй тусламжийг орон нутгууд руу явуулах арга хэмжээнд Шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар оролцсон байна. Мөн арга хэмжээний дараа Төв аймгийн Эрдэнэ сумруу очиж, малчдад тусламжийн зүйлсийг хүлээлгэн өгөхөөр хөдөлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ