Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио 23-нд дуугарна

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалт энэ сарын 23-ны 16.00 цагт орон даяар болох гэж байна.

Уг арга хэмжээг ОБЕГ-аас иргэдэд гамшгаас өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах сургах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн Пүрэв гарагт зохион байгуулдаг. Дадлага, сургалт нь хоёр үе шаттай байна. Гамшгийн дуут дохио эхний удаа дуугархад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм.

Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин