АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэлийн хугацааг сунгажээ

Ардчилсан намын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлтийн хугацааг сунгах тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан тушаал гаргасан байна. Уг тушаалд“Анхан шатны намын байгууллагуудад намын гишүүний бүртгэл хийх, татвар төлөх хугацаа нь Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гуравдугаар сарын 8-ны өдөр, 11, 12-ны амралтын өдөр, олон нийтээр амрах баярын өдөр давхацсанаас Хаан банк гүйлгээ хийгээгүйтэй холбогдуулан гишүүдийн бүртгэлд хамрагдах болон татвар төлөх хугацааг 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс 16-ний өдөр өдрийн 24:00 цаг хүртэл сунгасугай” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин