Хүний аминд хүрээд зугтсан жолоочийг илрүүлэв

Энэ оны хоёрдугаар сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Толгойтын замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Т-г мөргөж, амь насыг нь хохироон ослын газраас зугтсан хэрэг гарсан. Тус хэргийг УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Honda Acty маркийн автомашины жолооч Ц үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч нарт анхааруулахад осол гаргаад, баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг юм. Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин