НАТО 2009 оноос хойш батлан хамгаалахын зардлаа анх удаа нэмэгдүүлэв

Зардлын ихээхэн хэсгийг АНУ даадаг

НАТО 2009 оноос хойш батлан хамгаалахын зардлаа анх удаа нэмэгдүүлснийг Умард Атлантын эвслийн жилийн тайлангийн тоо баримт гэрчилж байна гэж Интерфакс агентлаг уламжилжээ.

Эвслийн гишүүн орнуудын батлан хамгаалахын зардал 2016 онд тэдгээрийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2,43 хувь болж өссөн бол, 2015 ондэнэ үзүүлэлт 2,4% байсныг мэдээлж байна.

АНУ НАТО-гийн батлан хамгаалах зардлын 70 орчим хувийг хангасаар байгааг тэмдэглэвэл зохино.Хэрвээ эвслийн гишүүн бусад оронөөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй бол, Вашингтоны засаг захиргаа санхүүгийн зардлыг багасгаж болох юм гэж Америкийн батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис хоёрдугаар сарын дундуур мэдэгдсэн юм.

Өнгөрсөн жил АНУ-ын батлан хамгаалахын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 3,61% байсан бол,НАТО-гийн гишүүн европын орнууд дунджаар 1,47%-ийг зарцуулсныг дурдах байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин