Хараагаа сайн байлгахын тулд өдөрт 10 минут гарга

Нүдний дасгал тогтмол хийх нь гайхалтай сайн.Санал болгож буй 10 дасгалаас тавыгнь сонгож болно, гэхдээ бүх дасгалд өдөр бүр барагцаалвал 10 минут гаргах хэрэгтэй.
1. Хоёр минутын турш нүдээ цавчих – энэ нь нүдний доторхи цусны эргэлтийг хэвийн болгодог.
2. Нүдээ баруун тийш нь хялайлга, дараа нь урагш чигээр нь хар. Нөгөө тал руу мөн ингэж хийнэ.
3. Харанхуй байна гэж бод. Харанхуй байна гэдгийг мэдрэх ньгэрэл мэдрэх эсүүдэд тод харахад шаардлагатай бодис болох родопсины ялгаралтад дэмжлэг үзүүлдэг гэж үздэг юм.
4. Толгойгоорообаруун-зүүн, дээш-доош ньтойрог хөдөлгөөн хий. Энэ нь цусны эргэлтийг идэвхижүүлдэг.
5. Харцаа баруун-зүүн, дээш-доош янз бүрийн тал уу шилжүүлж, тойруулж, наймын тоо бичиж байгаамаягаар эргэлдүүл.
6. 3-5 секундийн туршнүдээ онийлгоод, дараа нь нээ.Үүнийг 7 удаа хийнэ.Энэ дасгал нь нүдний булчинг сулруулж, цусны эргэлтийг идэвхижүүлдэг.
7. Хуруугаараа дээд зовхиоонцын хүч гаргалгүйгээр дараад, ийм байдалд хоёр орчим секунд байлга.Үүнийг 4-5 удаа хийх.Уг дасгал нь нүдний доторхи шингэний урсгалыг сайжируулдаг.
8. Цонхны хажууд зогсоод,ойрхон байгаа зүйлийг (жишээ нь шилэн дээрх цэгийг) тогтож хараад, дараа нь харцаа холхон байгаа зүйл рүү (байшин юмуу мод руу) шилжүүл.Үүнийг 5-10 удаа давтан хийнэ.
9. Нүдээ аниад, нүднийхээ алимыг дээш-доош нь алгуурхан шилжүүлж хөдөлгө.5-10 удаа хийх.
10. Нүдээ нээгээд,агаарт эхлээд геометрийн энгийн дүрсүүд, дараа нь нэлээд хэцүү дүрсүүдийг зурж байгаа мэтээр хөдөлгө.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ