Ц.Амгаланбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.
Уг шүүх хуралд, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Д.Дашдорж, С.Оюунчимэг, Л.Энхсайхан, А.Содхүү болон прокурор Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал оролцоно. Мөн энэ удаагийн хуралд С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцох аж. Учир нь тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, өргөдлийн байнгын хороонд захиалагчийг ил болгохыг хүсэж албан бичиг хүргүүлж байсан юм. Уг хүсэлтийн дагуу түүнийг энэ удаагийн шүүх хуралд хохирогч талаас оролцуулахаар болсон гэх мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ