Архаг өвчинтэй болох таван шалтгааныг тогтоожээ

Америкийн эрдэмтэдзүрх-судасны архаг өвчин, чихрийн шижин болон бусад олон аюулт өвчний шалтгаан болж болох хүн бүрийн амьдралын таван үндсэн байдлыг туршилтын аргаар тогтоожээ.
Эмч нархүн архаг өвчинтэй болж болох янз бүрийн хүчин зүйлийн жагсаалт гаргасан байна.Тэгээд өвчлөлд хамгийн ихээр нөлөөлдөг таван гол шалтгааныг онцолжээ.
1. Сөрөг стргесс.Энэ хүчин зүйл ньбие махбодид стресс удаан хугацаагаар нөлөөлсөнтэй холбоотой бөгөөдүүнээс болоод хүн байнгын түгшүүртэй байдаг. Эрдэмтэд стрессийг эерэг болон сөрөг гэж хуваадаг.Хүн өөрийгөө хохирогч хэмээн үздэг тэр стресс хортой.
2. Хортой хоол. Дэлгүүрийн лангуунд ирж байгаа бараг бүх бүтээгдэхүүнийг хортой хэмээнхэлж болно, учир нь худалдаанд гаргахын өмнө эдгээрийг тусгай бодисоор боловсруулдаг юм.Хортой нэгдлүүд бие махбодид хуримтлагдаж, улмаар өвчин үүсгэж болно.
3. Дутуу нойр. Нойр дутуу байхыг эрдэмтэд бас нэг шалтгаан гэж үзэж байна.Хангалттай хугацаагаар унтдаггүй хүмүүсийн цусны даралт нэлээд өгсөж, үүний дээр байнга стрессийн байдалд байдаг.
4. Шүдээ угаах. Мэргэжилтнүүд өдөр бүр шүдээ угаахад бас онцгой анхаарал тавихыг хүсч байна.Хэрвээ өдөрт наад зах нь хоёр удаа шүдээ угаахгүй бол,микроб хуримтлагдсанаас болоод архаг өвчин үүсэх эрсдэл ихэсдэгбайна.
5. Суугаа ажил. Эрдэмтэд архаг өвчин үүсгэдэг шалтгаанд суугаа ажлыг багтаадаг бөгөөд учир нь ийм ажил жин нэмэгдэж, холестерин ихсэх асуудал үүсэхэд нэрмээс болдогбайна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ