“Жи тайм” сүлжээний хохирогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

“Жи тайм” сүлжээний хохирогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. УМБГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт өдөрт дунджаар 300-аас доошгүй иргэн гомдлоо гаргаж байна.

Дээрх компанийн удирдлагуудыг цагдан хорьж үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Цаашид үйл ажиллагаа нь үргэлжлэх боломжгүй гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.

Харин сүлжээнд элсч мөнгөө алдсан иргэдийн тархийг угаагчид олширч “Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Та нарын мөнгийг гаргаж өгнө санаа зоволтгүй. Хамгийн гол нь цагдаад өргөдөл битгий гаргаарай. Гаргасан өргөдлөө татаж аваарай” гэсэн ташаа мэдээлэл гадуур тархаж байгаа юм.

Тиймээс энэ ташаа мэдээлэлд итгэхгүй байх, мөн цаг алдалгүй цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж өгөх хэрэгтэй гэдгийг УМБГ-аас сануулж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин