Арван хоёр жил ба Засгийн газар

Шинэ он тоолол, цаг хугацааны мөчлөг бүрийг монголчууд тухайн жилийн амьтантай зүйрлэж, шинж чанрыг нь сайнаар зөгнөхийг хүсдэг. Сүүлдээ шинэ засгийн газар эмхлэгдэн байгуулагдах бүрт сайн шинж чанарыг нь олж харахыг хүсдэг ч удалгүй тар нь танигдаж амьтан бүхний муу шинжийг агуулсан болохыг олж хардаг боллоо.

Сонгуульд МАН үнэмлэхгүй ялалт байгуулсны дараа байгуулагдсан Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагаа, шинж төрх, явуулж буй бодлого, арга хэмжээ арван хоёр жилийн өнгө төрхтэй зүйрлэвэл нэг иймэрхүү дүр зураг буух аж.

Хулгана мэт хувиа хичээсэн, үхэр мэт зөрүүд үнэнийг сонсох чадваргүй сайдуудтай, бар мэт сүрийг үзүүлэвч ачир дээрээ туулай мэт хулчгар, луугийн сүрээр ардыг айлгавч могой мэт хорлолтой үйл ажиллагаа явуулж байна.Хуулийг шударгаар хэрэгжүүлэхэд хонь мэт хойрго, хуйвалдахадаа бич мэт хуурмагийг нуугч, уранаар өгүүлэхэдээ тахиа мэт донгодож, өөрийгөө өмгөлөөхөдөө нохой мэт хуцаж, улсын өмчийг гахай мэт нуун хураасан шинж төрхтэй хэмээн зурхайчид өгүүлж байна.

Харин өгүүлэгч болхи миний бодол нэмэх нь энэхүү Засгийн газар нь заан мэт болхи, яст мэлхий мэт удаан, матар мэт үл хайрлан ховдоглон шунаглагч, чоно мэт арга зальтай, үнэг мэт зусарч, муу нүүрт бич жилийн өнгөндгарч таарсан Засгийн газар аж.

T.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин