С.Баяр шүүх хуралдааныг орхин гарлаа

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралд С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр түүний төрсөн ах С.Баяр оролцож буй талаар бид мэдээлсэн. Гэвч тэрбээр олон нийтэд нээлттэй явуулаагүй тул хаалттай шүүх хуралдаанд суух боломжгүй хэмээн үзэж, шүүх хуралдааныг орхин гарчээ.

Хохирогч С.Оюун болон шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар тус хэргийн анхан шатны шүүх хурал хаалттай явагдаж, хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж, өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Тэд энэ удаагийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргажээ.

Гэвч шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 253.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэн, хурлыг хаалттай горимд шилжүүлсэн юм. Эрүүгийн хуулийн 235.1, 250.1, 307.1, 105.1 дүгээр зүйл заалтыг үндэслэн хэргийн материалд авагдсан 35-р хавтаст хэргийн 220-р хуудсанд маш нууцын зэрэглэлд хамаарах нотлох баримт авагдсан тул нээлттэй явуулах боломжгүй хэмээн үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин