Нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг торголоо

Энэ сарын 8-ны өдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар гурван эмэгтэй Сүхбаатарын талбайд нүцгэн жагссан. Тэд “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэх утга бүхий лоозон барьж, нүцгэн жагсаал хийсэн юм.
Энэхүү үйлдлээ Б.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй “Биднийг хайж хууль хүчний байгууллагынхан гэр орноор очсон байна лээ. Бид зөв тэмцэл хийж байгаа цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад үл тоосон атал өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхэрхийг минь эдлүүлэхгүй байна вэ” хэмээн фэйсбүүк хуудсаар видео бичлэг хийж олон нийтэд цацсан юм.
Тэгвэл нүцгэн жагссан гурван эмэгтэйг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүлээ. УлмаарБ.Болор-Эрдэнэ нарыг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэж үзэн тус бүрд нь 50 000 төгрөгөөр торгох шийдвэр гарсан байна.
Энэхүү шийдвэрийг Б.Болор-Эрдэнэ нар хүлээн зөвшөөрөхгүй давж заалдахаа мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ