Улаанбаатарт АНУ-ын цэргийн онгоц ослын буулт хийлээ



Өнөөдөр 14 цаг орчим манай улсын дээгүүр нисэж явсан, АНУ-ын цэргийн С-10 маркийн онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсны улмаас Улаанбаатар хотын Чингис хаан нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, хэвийн газардсан байна.

Одоогийн байдлаар хэдэн хүнтэй аль чиглэлд явсан талаар албаныхан тодорхой мэдээлэлгүй байгаа аж. Тус онгоцны ослын буултыг аюулгүй хийлгэх талаас Чингис хаан нисэх онгоцны буудлын шуурхай баг хуралджээ. Мөн цагдаа болон хилийнхэн хамгаалалтад гарч, Код:3 буюу ослын буулт хийлгэх бэлэн байдалд шилжин ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин