Жагсаал хийсэн эмэгтэйчүүдийг тус бүр 50 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд гурван эмэгтэй "оффшорчдыг зайлуул", "хулгайлсан хөрөнгөө буцааж өг", "хулгайч дарга нар боль" гэх зэрэг үгтэй уриа, лоозон барин жагссан юм. Харин тухайн үед эмэгтэйчүүдийг цагдаагийн алба хаагчид байцаахаар авч явсан. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг шүүх хурал боллоо.
Улмаар шүүхээс зөвшөөрөлгүй жагсаал хийсэн хэмээн үзэж тус бүр 50 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Харин жагсаал хийсэн эмэгтэйчүүд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн давж заалдана гэдгээ мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин