Ховд аймагт зэгсний түймэр гарчээ

Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг "Хонгорж" хэмээх газартэнэ сарын 8-нд буюу өнгөрсөн лхагва гарагт Зэгсний түймэр гарчээ.

Түймэр унтраах ажилд орон нутаг хариуцсан байгаль хамгаалагч нар, нутгийн 30 гаруй иргэдийг дайчлан 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж зэгсний түймрийг газар авахуулалгүйгээр тогтоож, цурманд оруулан бүрэн унтраажээ. Түймрийн улмаас зэгс, хулс бүхий 30 гаруй га бэлчээр бүрэн шатсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин