Н.Алтанхуяг бэртэж, эмнэлэгт хүргэгджээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Богд ууланд цанаар гулгаж байгаад хөлөө гэмтээж, эмнэлгийн тусламж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн, улмаар биеийн байдал нь хүндэвтэр байгаа талаар түүний ойрын эх сурвалж мэдээлэв. Одоогоос гурван жилийн өмнө Н.Алтанхуяг мотоциклиэр явж байгаад осолдож, эгэм нь хугарч, тархи нуруу нугасандаа гэмтэл авсан тул БНСУ-ыг зорин эмчлүүлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ