Оффшорт 17 тэрбум ам.доллар байгааг тогтоосон гэв

Өнөөдөр Ард түмний онц түр зөвлөлөөс оффшор данстай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тус зөвлөл нь энэ оны нэгдүгээр сарын 18-нд оффшор данстай хамааралтай улс төрчдийг шалгуулахаар байгуулагдаж, авлигын эсрэг үзэл санаатай, хөдөлгөөн болохоор зорьж ажиллаж байгаа аж.

Хурлын үеэр АТОЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл хэлэхдээБид улс төрийн мухардалд орсон, эдийн засгийн хямралтай байгаа. Иймээс улс үндэстэнээ аврах эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах тэмцлийг жирийн иргэд эхлүүлж байна. Бид хоёрдугаар сарын 8-нд Ерөнхийлөгч, УИХ-д шаардлага хүргүүлсэн. Ямар нэгэн хариу өгөөгүй. Тиймээс тэмцлээ үргэлжлүүлж, энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээ мэдэгдэж байна.

Мөн судалгаагаар оффшоррт 17 тэрбум ам.доллар байгааг бид олж тогтоосон. Бид хууль цагдаагийн байгууллага, Татварын ерөнхий газар, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Судалгааны баг гарган ажиллаж байна. Бид зөвхөн оффшорын тухай яриагүй.

Олон улсын консерциумаас гаргасан оффшор данстай хүмүүсийн жагсаалтын 49 нь Монголын данс эзэмшигч байна. Гэхдээ манай томоохон улс төрчид өөрсдийн нэрээр бус төлөөний хүмүүсийн нэрээр данс нээсэн. Бид үүнийг нэг бүрчлэн судалж байгаа. Хэрэв Монгол Улсын төр асуудлыг шийдэхгүй бол олон улсын шүүхэд журмынх нь дагуу хандана. Мөн ард түмнээ бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин